МУГЖ Т.Ариунаа урлагийн карьераа тогтоочихоод 30 гарсан насандаа анх удаа гэрлэсэн. Түүний хань Г.Буяндорж өмнө нь Ариунболор хэмээх бүсгүйтэй гэрлэж, Алдар хүүгээ төрүүлсэн. Бяундорж, Ариунаа хоёр гэрлэхдээ Б.Алдарыг өөр дээрээ авч, хамт амьдарч эхэлсэн билээ. Б.Алдар Б.Өнөболд гэдэг ганц дүүтэй. Ганц дүү нь гадаадад сурч байгаа. Харин Б.Алдарыг дунд сургуулиа төгсөх үеэр "Ноёд" группийн өмчийн маргаан шүүхдээ тулж, аав Буяндорж нь урьдчилан хориход сараар саатуулагдаж байсан юм. МУГЖ Т.Ариунаа ч машинаа хураалгасан хэмээн ярьж "Алдар нэр гавьяа шагнал гэдэг цагаа тулахаар хоосон юм байна, юу ч биш" хэмээн ярилцлага өгсөн удаатай. Буяндоржийн гэр бүлийг ээрч тойрсон асуудал өнгөрч, тэд тус тусынхаа ажлыг хийж байгаа. Ууган хүү Б.Алдар нь өнгөрсөн жил аав болж, Буяндорж, Ариунаа хоёр өвөө эмээ болсон. Аав болсон Б.Алдар амьдралын төлөө зүтгэж ажлыг гололгүй хийдэг гэдгээрээ алдартай. Монголын толгой бизнесмэний хүү мөнгөн дээр хөлбөрч өссөн, эд хөрөнгөө алдахыг 19-хөн настай үзсэн болохоор тэр үү, Алдар ажлыг гололгүй хийдэг. Үүгээрээ сүүлийн үеийн цагаан гартай, цамаан зантай залуусаас өөр.