alim.mn | 2024.12.24
Ж.Энхбаярын хүү Ө.Энхтүвшингийн бэртэй хамтдаа…

Жадамбаа генералын хүү Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга. Үе үеийн УИХ-ын гишүүд дотроо хөрөнгө орлогоороо айргийн тавт орчихдог бэлтэй тэрбумтан. Ж.Энхбаярын том хүү Э.Сүлд нас биед хүрч, охидын мөрөөдлийн залуу болжээ. Царайлаг, генералын ач хүү, сайд аавтай, тэрбумаар залгамжлах хөрөнгөтэй түүний “цагаан морьтой ханхүү” гэж болно. Генералын ач хүү Э.Сүлд нэг үе Т.Заманд удганы бага охин Д.Уранзаяатай дотно харилцаатай байсан.

 Э.Сүлдийг реклам сурталчилгааны агентууд, компаниуд анзаарч, зар сурталчилгаандаа тоглуулан нүүр царайгаа болгох болсон. Тэрээр “Nolur” брэндийн сурталчилгаанд тогложээ. Хамтрагч мөн л цуутай бүсгүй. Тэрээр Шадар сайд Ө.Энхтүвшингийн бэр, Барилга хот байгуулалтын дэд сайд сайд Э.Золбоогийн гэргий Мандхай. Мандхай мөн л УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн гэргий Ц.Эрдэнэчулууны охин. Тиймээс Ө.Энхтүвшин, Ц.Шаравдорж хоёрыг худ ураг болгосон. Хүрээний хөөрхөн хүүхнүүдийн нэг Мандхай хамтрагч Э.Сүлдээс 10 гаруй насаар эгч, хоёр хүүхдийн ээж ч, үе тэнгийн тохирсон хос харагдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ