alim.mn | 2024.12.22
ЭМЭГТЭЙ САГСЧИД ЭРЧҮҮДТЭЙ ТОГЛОН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн бэлтгэлээ Хандгайтад базааж буй. Манай охид бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж. “Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Учир нь эрэгтэйчүүд илүү ур чадвартай, нуруулаг, биерхүү. Манай охид олимпод очоод дандаа том, биерхүү тамирчидтай тулна. Тиймээс энэ бэлтгэл үр дүнгээ өгөх байх” хэмээн 3х3 сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Д.Лхагва-Очир хэлэв.
Манай охид эрчүүдтэй тоглох тусам ур чадвар нь сайжирч байгаа бөгөөд мягмар гарагт л гэхэд “Сансар 14” багийнхныг бэлтгэлийн тоглолтод хожсон байна.
Эмэгтэй сагсчид Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд буюу 16-нд Токиог зорино. Одоогоор багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтаад буй бөгөөд тэднээс дөрөв нь олимпийн наадамд улсаа төлөөлөн тоглох юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ