Хошин урлагийн жүжигчин Д.Батаагийнх өнгөрсөн 11 дүгээр сард 4 дэх охиноо өлгийдөн авчээ. Жүжигчин Д.Баттөмөр, Г.Булган гэдэг өөртэйгөө усны дусал мэт адилхан бүсгүйтэй гэрлэсэн. Тэд ресторанд анх нэгнээ олж харж, нэг ширээнд өөд өөдөөсөө харж суухдаа өөрийгөө толинд харсан мэт болсон гэж Батаа дурссан байдаг. Хоорондоо усны дусал мэт адилхан Баттөмөр, Г.Булган хоёр өөрсдийгөө өвчсөн мэт адилхан гурван охинтой болж, ёстой л “гэр дүүрэн охид” гэдгийг амьдралаараа үзүүлж яваа.
Жүжигчин Д.Баттөмөр гэргийнхээ хөл хүнд, томоо гэдэстэй зургийг цахим хуудсандаа оруулсан. Тиймээс хайртай жүжигчнээ одонгийн хүүхдээ хүлээж байгааг олон нийт анх мэдсэн билээ. Эхнэр Г.Булган нь амаржиж, ахиад охинтой болсон. Ээжийгээ Алдарт эх болгох одонгийн хүүхэд нь охин байж, “банш” Батаагийнх дөрвөн охинтой боллоо.
Жүжигчин Батаа баярлаж талархсанаа илэрхийлж “Цэцэг шиг хөөрхөн охидыг минь эх барьж авсан 1-р эмнэлгийн хамт олон, Цэрэнсамбуу эмчдээ баярлаж явдгаа илэрхийлье” гэсэн байдаг. Нярай хүүхэд нь өсөж томрон Батаа уран бүтээлдээ орж, одоо кино зурганд гарсан байгаа. Нас нь 40 гарч, дөрвөн охины аав болсон “банш” Батааг өмнө нь амьдрал зохиож байсан, бүр хоёр ч хүүхэдтэй гэсэн цуу яриа байдаг ч одоогоор батлагдаж нотлогдсон нь үгүй.