alim.mn | 2024.12.22
Удган болсон дуучин М.Үүрцайх эргээд уран бүтээлдээ орлоо

Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр хамтарч, ”Чиний хайранд”, ”Чамайгаа санахаар”, “Хавар чи бид хоёр”, “Чамайгаа оллоо” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуу дуулан хит болгосон. Гэвч тууштай дуулдаггүй дуэт дуучид билээ. Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр 2007 оноос хойш уран бүтээлээ түр орхиж завсарлаад, 2013 онд дахин хамтарч ”Хайр гэрэлтсэн харц” дуу гаргасан. Энэ үед Үүрээгийн хүү таван нас хүрч байсан юм. Гэвч дахиад л М.Үүрцайх охиноо төрүүлэхээр болон уран бүтээлээ завсарласан. Охиноо гараас гарах үед Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр дахин уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж, 2018 оны Валентиний өдрөөр хамтран тоглолт зохион байгуулсан. Тэгээд дахин нам гүм болсон билээ.  

Саяхнаас М.Үүрцайх дахин дуулж, шинэ уран бүтээлээрээ уулзахаа зарлан, пэйжээрээ дамжуулан ая дуугаа хүргэж, сонсогчдоо баярлуулж байна. Энэ хугацаанд М.Үүрцайх хүү, охинтой болж, хүүхдүүдээ хараад л нам жим амьдарсан гэх юм билээ. Гэхдээ СУИС-ийн эстрад дууны ангийг төгссөн мэргэжлийн дуучин огт зүгээр суусангүй. "Хас” хэмээх амьд хөгжмийн хамтлагт дуулж, Монголын 1970, 1980-аад оны болон орос, англи дууг лоунж, ресторанд үе үе толилуулдаг байсан юм. Рок попын эмэгтэй дуучдаас эрс өөр өнгө аястай дуучин М.Үүрцайхыг дуулахаа больж, 4-5 жил завсарлан эргээд ирэхэд тосоод авах үнэнч сонсогчидтой дуучин. Мөн дуучин М.Үүрцайхыг удган болсон гэсэн цуу яриа их гардаг. Харин энэ яриа үнэн болохыг М.Үүрцайх өөрөө хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө

-Таныг удган болсон гэж дуулсан. Үнэн үү?

-Тийм ээ, болоод удаж байна. "Тийм зүйл байдаггүй юм” гэж эсэргүүцэж таван жил зугтсан. Удган байх хэцүү шүү дээ. Зарим хүн бөөгийн шашныг бүр бизнес болгочихжээ. Би удмынхаа онгод, сахиусыг залж буулгаад, гэр бүл, хамаатнуудаа хамгаалж, харж ханддагаас биш, мөнгөөр өөр хүмүүст "үйлчилдэггүй”.

-Удган болсноор таны ертөнцийг үзэх үзэл хэр өөрчлөгдсөн бэ. Уран бүтээлд тань нөлөөлдөг үү?

-Аливааг их эргэцүүлж, тунгаадаг, бүх зүйлийг хэд хэдэн өнцгөөс нь хардаг болсон. Удган болсноор дууны аялгууг илүү гүн мэдэрч байх шиг санагддаг гэсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ