Монголын сайхан хосуудын нэгт С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ хоёр зүй ёсоор тооцогдоно. Яруу найрагч, яруу найргийн хатан хаан Ш.Дулмаагийн зээ охин С.Сарнай 1999 оноос 2011 он хүртэл Япон улсад ажиллаж амьдарсан. Анх 15 настайдаа загвар өмсөж эхэлсэн гэдэг. С.Сарнай 2011 онд Монголд ирснээсээ хойш энд урлаг, загварын карьераа эхэлж, хоромхон зуур амжилтад хүрсэн. 2016 онд 34 насандаа Монголоо төлөөлөн миссийн тэмцээнд оролцож, 19-20 настай бүсгүйчүүдтэй өрсөлдөн тэргүүлсэн. Мисс, загвар өмсөгч С.Сарнай хоёр хүүхэдтэй. Өөрийн гэсэн хувцас загварын брэндтэй болж, Яг түүн шиг шоунд амжилттай оролцсон. Зөвхөн 2021 онд гэхэд таван кинонд тогложээ. Үнэхээр хөдөлмөрч, үзэсгэлэнтэй, гаднаасаа дотроосоо ч гэрэлтсэн сайхан бүсгүй. Нөхөр Э.Мөнх-Эрдэнэ нь хөлбөмбөгийн урдаа барих тамирчдын нэг. Э.Мөнх-Эрдэнэ 1996 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн. Загвар өмсөгч мисс С.Сарнай биеэ сайхан авч явдаг болохоор энэ хоёрын насны зөрүү огт анзаарагддаггүй. Мисс С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнээс 14 насаар эгч. Мөн Монголын сайхан хосуудын нэг МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү хоёрын насны зөрүү 14 гэдэг.