Монголын томоохон сайтын хувь эзэмшигчийн хүү Г.Анархүү фэйсбүүк пост, инстаграм дахь зургаараа олны танил болсон залуу бий. Мөн Б.Жигжид сайдын зээ охиныг насанд хүрээгүй байхад нь хүүхэдтэй болгож, охины ээж аав болсон ч хамт удаан амьдраагүй. Удаагүй MNTM наадамд аман хүзүүдсэн, хамгийн царайлаг оролцогч Ю.Балжидмаатай хайр сэтгэлийн холбоотоо зарласан билээ. Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа дөнгөж 20 нас хүрээд 2019 онд анхны хүүгээ төрүүлсэн. Нас нь 30 гарч яваа Г.Анархүү хүүгээ Аатөр гэж нэрлэсэн гэдэг. Г.Анархүү, Ю.Балжидмаа хоёр хүүгээ дөнгөж ой өнгөрч байхад салж, Г.Анархүү хүүгээ өөр дээрээ авч үлджээ. 0-7 насны хүүхэд ээжтэйгээ байвал илүү дээр гэдгийг хууль шүүх ч мэдэж, энэ талаар тусгасан байдаг. Харин олны танил залуу хүүгээ өөр дээрээ авч үлдэж чаджээ. Тэгээд ч дөнгөж 20 гарч яваа, ээжтэйгээ амьдардаг Ю.Балжидмаа Г.Анархүүгээс хүүгээ авч үлдэж чадаагүй биз. Харин Б.Жигжид сайдын зээ охин хэдийгээр нас балчир ч, сайн өвөө эмээ, аав ээжтэйн хүчээр охиноо өөрөө өсгөж байгаа биз ээ. Хүүгээ авч үлдсэн Г.Анархүү хүүгээ чирч гулдарч яваа зураг ил болсон. Тэрчлэн наадмын үеэр хүүгийнхээ арьсыг түлэгдтэл наранд байлгасан бололтой. Хүүгийнхээ нүүрийг хараад ээж Ю.Балжидмаа бухимдах нь тодорхой. Ганц бие аав Г.Анархүү хүүгээ хайрлаж байгаа ч асарч халамжилж нэг л чадахгүй байх шиг…