alim.mn | 2024.12.24
Америкт бага охиноо төрүүлсэн С.Сэрчмаа СӨХ-ны мөнгөө төлж чадахгүй болтлоо ядуурсан уу?

Дуучин С.Сэрчмаа 2010 оны 1 дүгээр сарын 1-нд Өвөрмонголын тэргүүн баян “Улаан хадны” Баяр хэмээх тэрбумтантай хуримаа хийсэн. Тэр жилийнхээ 9 дүгээр сард Хур гэж нэрлэсэн ууган охиноо төрүүлсэн. Дуучин С.Сэрчмаа хуримнаасаа жил гаруйн дараа охиноо тэвэрсээр төрхөмдөө эргэн ирсэн билээ. “Нөхөр маань намайг ойлгоогүй, уран бүтээлээ хийхийг дэмждэггүй учраас салсан” гэсээр ирсэн юм.

 Ганц бие ээж С.Сэрчмаа хөл хүнд болж, бага охиноо Америкт төрүүлж, хоёр охины ээж болсон. Тэрсхэн хоёр хөөрхөн охины ээж С.Сэрчмаа өрх толгойлсон эмэгтэй гэдгээ нуудаггүй. Гэхдээ хэр баргийн  өрх толгойлсон ээж Америк руу нисээд, тэнд хүүхдээ төрүүлж чадахгүй нь үнэн. Нэлээн санхүүгийн баталгаатай, санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрсэн хүн Америкт очиж төрөх нь мэдээж.

Сүүлийн үед С.Сэрчмаа СӨХ, ойр хавийн оршин суугчидтай таарамжгүй харилцаатай байгаа бололтой. Байрных нь группт С.Сэрчмаагийнд хэт олон хятад хүн ирж байна гэсэн гомдол гарсан тухай шар мэдээ цацагдаад өнгөрсөн.   Манайхан өвөрмонголчуудыг хятад гэж гоочилдог. Нэгэнт С.Сэрчмаа монгол хэлээрээ ус цас, монголоо гэсэн сэтгэлтэй өвөрмонгол тэрбумтантай гэрлэсэн, охиныг нь төрүүлсэн болохоор худ ургийн харилцаатай, охиных нь авга, ах эгч нар ирж, гэрээр нь орж гаралгүй яахав. Тэгэхээр Сэрчмаагийнд өвөрмонголчууд ирлээ гэж дургүйцсэн, цахимд цацсан хүний буруу.

Харин С.Сэрчмаа өөрөө “Бид өмнөх өмнөхөөсөө илүү хотожсон, илүү хөдөлгөөнтэй нийгэмд амьдарч байна. Энэ нь бидний амьдралд олон талын давуу байдал, илүү олон сонголт бий болж байгаа нь сайхан ч нөгөө талаас бид сэтгэцийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн томоохон сорилтуудтай нүүр тулж үүнээс үүдэлтэй стресс бухимдалд өртөх нь ихэсжээ.

Хүн бол эрүүл аюулгүй орчинд сэтгэл тайван амьдрах ёстой. Тиймээс байрлал агаар тав тухаа бодож MARSHAL TOWN Kingtower байрыг 350 сая төгрөгөөр авч байсан.

Анх байр авхад 100% мөнгөө өгвөл гал тогооны тавилга, цахилгаан бараа өгөх урамшуулалтай гээд алийг нь өгөөгүй молигодсон. Над шиг олон хүн хэр байдаг бол? Байрныхаа кв метрт идүүлсэн гэж олон жил тэмцсэн манай доод айл хүртэл цонхон дээрээ эсэргүүцэл үзүүлж бичиг нааж байсан нь саяхан.

Үнэхээр сан техник авах юм байхгүй цул зэв.

Өглөө унтаж байх үед пар нь задарч сандаргаад боолголоо.

Хашаандаа нэмээд байр бариад байдаг. Гадаа машинаа тавьж чадахгүй 3.4 эргэлдэж байж парк олох машинууд энүүхэнд. Хотхоноосоо гарахдаа 3 цаг түгжирч гарч хүртэл үзсэн. Ийм том хотхон яагаад нэг л гарах гарцтай байдаг юм.

Би СӨХ-өө төлж чадахгүй бөөгнүүлж байгаа. Яагаад гэхээр ажилгүй орлогогүй өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй сар сард төлөөд байж чадахгүй байна. Намайг байнга шүүхэд өгнө СӨХ-өө төл гэж Маршал комфортоос дарамтлаж байна.  Хоёр жил үргэлжилсэн коронагаас болж Сөхөө төлж чадахгүй байгаа олон хотхоны оршин суугчдыг тухайн хотхон нь СӨХ-өөс чөлөөлж эсвэл хөнгөлж байгаа харагдсан. Би СӨХ-өө төлнөө. Би тайван нийгэм стрэссгүй орчинд амьдармаар байна” шүүмжилж энэхүү постоо устгахгүй “барьж” байна. Дуучин С.Сэрчмааг СӨХ-ны мөнгөө төлж чадахгүй болтлоо санхүүгийн бэрхшээлд орсон гэвэл хэн ч итгэхгүй. Харин оруулсан бичлэг, зэв болсон усыг нь харсан хүмүүс С.Сэрчмаагийн ингэх нь зөв гэж тал өгч байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.16.167
Сэрчмаагийн зөв.том хотхонуудын сөх үүд хийж байгаа юмгүй байж өндөр төлбөр авдаг.үйлчилгээ маш муу байдаг нь чухам үнэн
Зочин
3 жилийн өмнө
64.119.16.167
Сэрчмаагийн зөв.том хотхонуудын сөх үүд хийж байгаа юмгүй байж өндөр төлбөр авдаг.үйлчилгээ маш муу байдаг нь чухам үнэн
Зочин
3 жилийн өмнө
64.119.16.167
Ядуурсандаа биш эсэргүүцлээ илэрхийлж байгаа үйлдэл.өндөр үнэтэй хотхонд амьдардаг хүмүүс тэнэг байдаг гэж боддог юм шиг хандлага гаргаад байдгаа л больчих л доо.такси явсан ч илүү мөнгө нэхдэг.засвар үйлчилгээ хийсэн ч илүү үнэ хэлдэг..ийм хандлагаа л боль
Төстэй мэдээ