МУГЖ Э.Анхбаяр Өвөрхангай аймгийнх. Тиймээс Г.Батхүү агсанд зориулсан дууг Э.Анхбаяр дуулж амьдруулж, дурсамж нэвтрүүлэгт нь орсон. Харин нийслэлд суурьшин дүүрэгт Чингэлтэй. Тиймдээ ч УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаярын “фэн” нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар гэнэ. Үүний шалтгаан нь дуучин Э.Анхбаяр уг дүүргийн 19-р хороонд амьдардагт байгаа аж. Иймд дүүргийн удирдлага дүүргээсээ гарсан дуурийн том дуучинг төсвийн мөнгөөр дэмжиж тусалж иржээ. 2019 онд “Тус дүүрэг, хорооны иргэн Э.Анхбаярт олон улс, тив дэлхийд улс орныхоо сонгодог бүтээлийг сурталчлан таниулж уран бүтээлч бөгөөд цаашдын уран бүтээлийн ажиллагаанд дэмжлэг” хэмээн 15 сая төгрөг олгожээ. Энэ 2020 онд Испанид болсон олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд оролцоход нь дэмжлэг хэмээн 5,5 сая төгрөг мөн өгсөн байна. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Тэрээр сонгодог урлагт дуртай аж. Өдгөө Баянхонгорын харъяат залуу Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд өмнөх даргынхаа сонгодог урлагийг “онцгойлон” үзэх уламжлалыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй.