Т.Туяамаа шинэ найз залуугаа ил болгов

Сүүлийн үед Монголын загварын ертөнцөд Дорнод аймгаас хоёр бүсгүй торойн гарч ирсэн нь Т.Туяамаа, О.Ариунзул хоёр. Мисс Т.Туяамаа Австрали улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн. Зэвсгийн наймаачин гэгдсэн хөрөнгөтэй айлд бэр болон очсон ч хурим найр хийгээгүй. Т.Туяамаа ажиллаж сурах явцдаа охино төрүүлсэн. Охин нь одоо таван ой хүрэх дөхөж байгаа. Өнгөрсөн жил мисс, загвар өмсөгч Т.Туяамаа охиныхоо төрсөн өдрийг ганцаараа тэмдэглэж ганц бие ээж болсноо зарласан. Сүүлийн үед мисс Т.Туяамааг болзоонд явж байгаа, найз залуутай болсон гэж бичээд эхэлсэн. Энэ нь үнэн болж, Т.Туяамаа одоо хайр сэтгэлтэй болсон залуугаа ил болгов.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ