alim.mn | 2025.06.09
7 дугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор 29 хүн амиа алджээ

Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн.

   Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

 Дашрамд дурдахад он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алджээ. 

Сая Европт болсон үер дэлхийг сэртхийлгэж байна. Германд үерийн улмаас 143 хүн амиа алдсаны дотор дөрвөн аврагч, гал сөнөөгч байжээ.  Бельгид сүүлийн мэдээллээр 27 хүн амиа алдсан байна. Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроо долоодугаар сарын 20-ныг үндэсний гашуудлын өдөр болгохоо зарлажээ. Харин манайх энэ үер усны осол гамшгийг ердийн байдаг зүйл мэт хүлээн авах болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ