Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Тeатрын даргаар Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Төмөрийн Батсайхан томилогдож, ажлаа хүлээн авлаа. Тэрчлэн нийтийн дуучин Отгойн Баянмөнх Хөвсгөлийн, “Классик жем” хамтлагийн ахлагч байсан Энхтайван Завханы Театрын даргаар ажиллаж байгаа. Нийтийн дуучин Г.Чинболор Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга болжээ. МУГЖ Самандын Жавхлан Увс аймгийн театрын даргаар очно гэж яриад байгаа. УИХ-ын гишүүн байсан хүн Увс аймагт очиж театр удирдахгүй байлгүй гэж хүмүүс итгэхгүй байна. Сүүлийн үед хөл хорионы улмаас урлагийнхан илүү “хоригдсон” нь үнэн. Гэхдээ ингэж бөөнөөрөө төрийн алба руу хошуурч, хэдэн дуу дуулсандаа дулдуйдаж аймаг орон нутгийн театр удирдахаар болсон нь зөв юм биш. Өмнө нь Төв аймгийн театрын даргаар дуучин Д.Хишигбаяр ажиллаж байсан. МУГЖ Г.Түвшинтөгс “Улаанбаатар” чуулгыг удирдаж байгаад УДБЭТ-ийн дарга болсон. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ төрийн албанд ороод удаж байгаа. Харин хийж бүтээсэн зүйл алга. МУГЖ У.Далантай Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дарга.
МУГЖ Г.Эрдэнэбат яамны газрын даргаас гараагаа эхэлж, Хөгжим бүжгийн коллежийг удирдаж, одоо Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо. Нийтийн дуучид коронагийн үед төрийн албанд дарга болон очиж, хувиа борлуулж довоо шарлуулж байна.