Ц.Цэрэнпунцаг гарьдын гэргий Б.Ойгонжаргал

УИХ-ын гишүүн, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн гэргийг Б.Ойгонжаргал гэдэг. Хутагтын нутаг гэгддэг Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн бүсгүй. Аав ээж хоёр нь нутгийнхаа шүтлэгт нуур Ойгон нуурын нэрийг оролцуулан, отгон охиндоо энэхүү нэрийг хайрласан аж. Б.Ойгонжаргал бүсгүй Цэрэнпунцаг заантай 1989 онд ТИС-ийн 1-р курст байхдаа танилцаж, гэр бүл болжээ. Залуу хос Пушки нэрээр алдаршсан ууган Ц.Пүрэвжаргалаа 1990 онд төрүүлсэн. Охин Пушки нь одоо SPS спортын сувгийн захирал. Нөхөр нь Блүүмберг телевизийн захирал Э.Долгион. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэвлэлийн тал дээр айлтгүй, том ар талтай. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар хүргэн хүү Б.Долгион нь АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, Ц.Цэрэнпунцаг гарьд Завханд нэр дэвшсэн. Хүргэн хүү нь ялагдаж, Ц.Цэрэнпунцаг гарьд УИХ-ын гишүүн болсон. Ц.Цэрэнпунцаг гарьд Буддын шашны үнэн сүсэгтэн. Гэнэн сахилтай. Өнгөрсөн хавар хөл хорионы үеэр Төвөдөөс 20 шахам Ринбүүчи авчирч гэртээ ном уншуулсан гэж шуугиулсан. УИХ-ын гишүүн болсноор гэргий Б,Ойгонжаргал нь гэр бүлийн бизнесээ авч яваа.
Ардын жүжигчин, дуучин С.Батсүхийн дуулсан “Бөхийн гэргий” дууны эзэн нь Б.Ойгонжаргал бүсгүй. Тэрээр Жем Интернэшнл компаниа анх үүсгэн байгуулсан гэдэг. “Жем Интернэшнл” компаниа хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулжээ. ХБНГУ-ын техник технологи бүхий уг үйлдвэр нь цэвэр улаан буудайгаар тансаг, альфа ангиллын хүнсний спирт үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлж эхэлсэн анхны хувийн хэвшлийн спиртийн үйлдвэр юм. Тэрчлэн харилцаа холбоо, мэдээлэл технологи, уул уурхайн бизнестэй. Хутагтын өлгий нутгийн, дээр нь шүтлэгтэй Ц.цэрэнпунцаг гарьдынх ажил бизнес нь тэгширсэн сайхан айл. Ц.Цэрэнпунцаг гарьд 30 гарсан идэрмэг насандаа мисс бүсгүйтэй холбогдсон гэх ховын яриа гардаг. Харин хатагтай Б.Отгонжаргал хатан ухаан гаргаж, өрх гэрээ ч, компаниа ч өнгөтэй өөдтэй авч яваа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ