
Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жилийн дараа эргэн нийлжээ. Бен Аффлек, Женнифер Лопез нар анх кинонд хамтран тоглоод танилцан дотносож, 2003 онд гэрлэх дөхсөн. Харин саяхнаас тэд эргэн учирчээ. Женнифер Лопез хэдийгээр Миамид амьдардаг ч Бен Аффлектэй амьдрахаар Лос Анжелест ирж хамтдаа амьдрах болжээ. Тэд үл хөдлөх хөрөнгө сонирхож явах үедээ машинд үнсэлцсэн хичнээн халуун дотно харилцаатай нь харагдана. Тэд одоо 65 сая ам.долларын үнэтэй, 8 унтлагын өрөө, 12 ариун цэврийн өрөө, амрах өрөө болон боулинг тоглох хэсэгтэй асар том байшин түрээслэн амьдарч байгаа гэнэ. Өмнө нь гурван жил хамт амьдарсан хос зан зангаа мэдэхгүй гэх бэрхшээл байхгүй. Тиймээс их хурдан нэг гэртээ оров бололтой.
Америкийн дуучин Женнифер Лофез өнгөрөгч 2019 онд 49 насандаа бэйсболын тамирчин Алекс Родригез гэх эртэй сүй тавьсан. Харамсалтай нь, алдарт дуучин 45 настай Алекстай амьдарсан дөрвөн жилийн амьдралдаа цэг тавьсан. Женнифер, Алекс нар 2005 онд Родригезийг “Yankees” багт тоглодог байхад анх танилцаж, 2017 оны хоёрдугаар сараас болзон, 2019 онд сүй тавьж байв. Женнифер Лофез гурван удаа гэрлэж байсан бөгөөд ихэр охидын ээж. Бен Аффлекийн хувьд жүжигчин 48 настай. Тэрээр 2004-2018 онд жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж, хамт амьдарч байсан юм. Тэд хоёр хүүхэдтэй.

