
Гитарчин Өөжгий "Люмино"-гийн Баажийгийн хөтөлдөг ярилцлагад уригдлаа. Баажий Өөжгийг гитар тоглоно, царайлаг, нуруулаг, ам хэл сайтай болохоор охид бүсгүйчүүдийг уйлуулдаг, тэр хэрээр эмэгтэй хүний сонголт ихтэй байсан тухай сонирхсон. Харин Өөжгий 50 хүртлээ гэрлээгүй, хүүгийнхээ ээжтэй гурван жил амьдарсан гэлээ. Гитарчин Өөжгийгийн хүүхдийн ээж нь Монгол сайхан бүсгүй 1998 наадмын тэргүүн мисс Түмэнхүслэн. 1990-ээд оны залуусын дунд хараа булаасан хамгийн сайхан хосуудын нэг нь мисс Түмэнхүслэн гитарчин Өөжгий нар байлаа. Харш жил, хатуу жил гэх мундахгүй шалтгаанаар хойшлуулсаар “цуутай хүүхэн хуримгүй”-н биелэлийг олсон сайхан бүсгүй өдгөө Германд амьдарч буй. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор ямагт олны нүдэнд ил тэдний амьдрал төдийлөн удаан үргэлжпээгүй ч хөөрхөн хүүгийн эцэг, эх болсон.
Залуу насны ааг омгоор амьдрал нь бүтэлгүйтсэн ч тэд өнөө хэр хүүгийнхээ өмнө эцэг, эх байх үүргээ хариуцлагатай биелүүлдэг гэсэн. Хамгийн сонирхолтой нь тэд аль аль нь хүүгээ асрамжиндаа авч үлдэх гэж булаацалдан aрван нэгэн удаа шүүхдэлцсэн байдаг. Аль аль нь шазруун, омголон тэднийг энэ зан нь ч холдуулсан байж ч магадгүй. Юутай ч Өөжгий энэ үед "Тэр бүл Түмэнхүслэн биш Түмэнхяслан шүү дээ" гэж хэлсэн удаатай.
Үүнээсээ болж Өөжгий эхнэрээ хадам ээж, ахынх нь хамт чамгүй айлгаж бүр танхайн хэргээр цагдаад байцаагдаж байсан гэдэг. Ямартаа ч арван нэг дэх удаагийн буюу дээд шүүх дээр эцэг Өлзий-Оршихоор хүүг нь асрамжлуулах шийдвэрийг гаргаснаар дуулиант салалтанд цэг тавигдсан аж. Энэ нь мисс бүсгүйн Германы иргэн болж хараахан амжаагүйтэй холбоотой байжээ.
Европт төвхнөсөн мисс бүсгүй хүүгээ зуны амралтаар нь байнга авч зугаацуулдаг гэдэг. Түүгээр ч барахгүй байдаг чадлаараа тэмцэж хүүгээ авч үлдсэн Өөжгийгийн сэтгэл зүтгэлийг ч үнэлдгийг дотныхон нь ярьдаг. Тэдний хүү математиктаа толгой цохисон сэргэлэн, адтай нэгэн байдаг. Ямартаа ч ээжээс нь давж гарч ганц хүүгээ хүний зэрэгтэй хүн болгосон Өөжгий шиг аав түүний ойр хавьд л лав байхгүй гэдэг үнэн байх.
