Олимпийн наадмын ширээний теннисний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр /2021.07.24/ өглөө 08:00 цагаас эхэлсэн. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Б.Болор-Эрдэнэ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний ялалт байгуулсан бол эрэгтэй төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн дөнгөж сая АНУ-ын тамирчин Нихил Кумартай тааран тоглож, 4-1 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ.
Урьдчилсан шатаа давсан Б.Болор-Эрдэнэ эхний тойрогтоо Чилийн Паулиниа Вегатай учраа таарлаа. Хоёр тамирчны тоглолт өнөөдөр 18:30 цагаас явагдах хуваарьтай.
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ Олимпийн наадмаас анхны хожлоо авлаа.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд зодоглосон Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын Торникэ Цякадоеатай барилдаж ялагдлаа.
Хоёр тамирчин үндсэн цагт оноогүй тус бүр хоёр торгуультай тэнцсэн бөгөөд Golden Score буюу нэмэлт цаг сунгахад оноо алдан ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай тамирчныг ялсан Нидерландын бөх үргэлжлүүлэн ОХУ-ын бөхтэй барилдана. Харин М.Уранцэцэг удахгүй -48 кг жинд барилдана.