Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг хэд хоногийн өмнө огцруулсан. Тус аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Ардчилсан намын гурав, МАН-ын 18 гээд нийт 21 төлөөлөгч оролцжээ. Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 20 төлөөлөгчийн саналаар огцруулахыг дэмжсэн аж. Харин Ардчилсан намынхан урвасан "Түгжил" хоёр нөхрийг улс даяараа шүүмжилсэн. Аргагүй биз, хаа сайгүй үнэмлэхүй МАН ялахад, Ардчилсан нам гялайж үлдсэн ганц аймаг нь Архангай.
Буруутнаар М.Батжаргал тодорч байгаа бололтой. М.Батжаргал 2015 онд ЗДТГ-ын орлогч дарга байхдаа бусадтай бүлэглэн байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Лувсандагвыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэж төвийн хэвлэлээр бичигдэж байсан. Сүүлийн үед журмын нөхдөө ч бодохгүй МАН-тай эвссэн гэх юм билээ. 2020 оны УИХ-ын сонгуульд батлахыг нь өвөртөлсөн Ардчилсан намын эсрэг ажиллаж, МАН-ын гишүүн Ж.Мөнхбатын Зайсанд барьсан хотхоноос 4-н өрөө байр болон Patrol Y62 авсан гэж яригддаг. Сая Архангай аймгийн Засаг даргыг суудлаас нь огцруулах "ажиллагаа"-нд оролцож, унагаасны хариуд МАН-аас 7 тэрбумын тендер авчээ гэж Архангайнхан ярьж байна. Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд гуай гэж дуулдаг шиг Архангайд тэрбум тэрбумын тендерээр намаа, үзэл бодлоо худалдахдаа тулж байгаа бололтой.