Бүжигчин М.Бямбаа өнөө цагийн бүжигчин бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн их олонд танигдсан нь. Үндэсний урлагийн их театрын бүжигчин чуулгадаа гоцлон бүжиглэхээс гадна бүжгийн хамтлагтай. Чуулгын тайзнаа толилуулсан “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл”, "Монголын хатад" бүжгэн жүжгийн гол дүрд тоглосон. Мөн кино дэлгэцнээ хамгийн эрэлттэй жүжигчин. Түүн шиг гоолиг биетэй, гоё төрхтэй бүжигчин байтугай жүжигчин ховор хойно аргагүй. Бүжигчин М.бямбаа "Муухай эмэгтэй байдаггүй гэж боддог. Өөртөө жаахан цаг зав гаргаад арчаатай байхад л ямагт үзэсгэлэнтэй байж чадна. Манай монгол эмэгтэйчүүд өвөрмөц төрхтэй, байгалиасаа л сайхан төрдөг шүү дээ" гэж ярьдаг.
М.Бямбаагийн том охин 15 настай. Бага охин нь хоёр ойтой. М.Бямбаа өнгөрсөн 2019 онд гэнэт хуримаа хийсэн зургаа цахим хуудастаа оруулсан. Нөхөр нь цагдаагийн офицер. Өмнө нь М.Бямбаа "Содура", "Говийн домог" киноны гол дүрд тоглосон жүжигчин Амгаланбаатартай удаан хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байсан болохоор гэнэтийн гэмээр энэ хурим хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн. "Бүжиглэх нь залуу насны мэргэжил. Бид чинь 20 жил ажиллаад л тэтгэвэрт гарна шүү дээ. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн хувьд энэ хугацаа дүрэлзээд унтрах гал л гэсэн үг. Тиймээс залуу насандаа бүжигчин хүний хийх, сурах ёстой бүх зүйлийг л амжуулмаар байна" гэж ярьж байсан болохоор хувийн амьдралаа төвхнүүлэхээр яарсан биз. Сайн моринд эзэн олон гэдэг. Монголчууд сайн морь, сайхан бүсгүй эрийн чимэг гэлцдэг. Тиймээс М.Бямбаа нижгэр хурим хийж, ёс төртэй хадамд гарсан. Харин хуучин найз залуу Амгаа нь одоо ч ганц бие.