Дуучин А.Түмэн-Өлзий сайхан хоолойтой, уран дуулдаг үеийнхээ дуучдын дундаас ялгарч шалгарсан сайн дуучин. МУСТА А.Түмэн-Өлзий хоёр төрсөн ахыгаа, аавыгаа бурхны оронд үдэж, амьдралын хал зовлонг эрт үзсэн бүсгүй. Одоо ганц үлдсэн ээжийгээ жаргаана гэсэн “тангарагтай” эмэгтэй. Тиймээс ээжтэйгээ хамт төрсөн нутаг Завхан аймагт амарч байна. МУСТА А.Түмэн-Өлзий амрах үеийнхээ зургийг оруулж, баримал шиг биеэрээ гайхуулав. Сүүлийн үед Түмэн-Өлзийг өнгө ороод байгаа гэж фэнүүд нь хэлж байгаа.
МУСТА А.Түмэн-Өлзий ид дуулж явсан, оргил үедээ нөхөртэй болж, охиноо төрүүлсэн билээ. Нөхөр Э.Амарсанаатайгаа фэйсбүүкээр танилцсан гэдэг. Тухайн үед Шведэд ажиллаж амьдарч байсан нөхөр нь Монголд шууд ирж, хамт амьдарч эхэлсэн. Тэд хайр сэтгэлээ ил тод илэрхийлж, хайрын гэрч болсон охин нь мэндэлсэн. Сүүлдээ А.Түмэн-Өлзий нөхрийнхөө тухай дурсах, зураг хөргийг нь фэйсбүүктээ оруулах нь цөөрсөөр. Угаасаа алдаа оноогоо нууж хаагаад, амаа жимийгээд суудаггүй А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие амьдарч байгаагаа удалгүй зарласан. Тогтсон амьдралаа нурааж, үр хүүхдээ өнчрүүлэх хэнд ч амар биш. Тэглээ гээд таарч тохирохгүй хүнтэй насаараа зууралдах ч хэцүү. Хань ижлээсээ салж, тогтсон амьдралаа өөрчлөхөөр түр зуурын сэтгэл гутралд автах үе бий. Харин МУСТА А.Түмэн-Өлзий энэ хүнд үеэ давж, улам гэрэлтэн гялалзаж эхэллээ.