Оно Шохей: Би Монгол улс руу дахин очих болно

“Токио-2020” 32 дах удаагийн зуны олимпын наадмын гурав өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 килограмм жинд Японы тамирчин, дэлхийн аварга Оно Шохей дахин түрүүлж олимпын хошой аварга болсон билээ. Мөн жүдо бөхийн замналдаа нийт 67 барилдаанд оролцож, 53-т нь хожил байгуулснаар 39-т нь цэвэр ялж байжээ.
Оно Шохейн баярын сэтгэгдлийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж цахим сүлжээгээр хуваалцсан байна.
Д.Дагвадорж түүнд хандаж: “Баяр хүргэе. Монголчууд бүгд чиний талаар ярьж байна”гэжээ.
Тэрбээр хариуд нь Оно Шохей “Баярлалаа. Үүнийг хийж чадлаа. Би Монгол Улс руу дахин очих болно”хэмээсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ