alim.mn | 2025.01.03
Олимпийн үеэр гэрлэх санал тавьжээ

Аргентины туялзуур сэлэмний тамирчин Мариа Маурис  Токиогийн олимпод оролцож, эхний шатнаасаа хасагдсан. Гэхдээ энэ үеэр амьдралынхаа хамгийн гайхалтай бэлгийг авчээ. Түүнийг  Испанийн хэвлэлд ярилцлага өгч байхад нь хөтлөгч “Хойшоо хар даа” гэхэд бүсгүйн найз залуу, түүний дасгалжуулагч Лукас Сауседо “Фласа, хайрт минь надтай гэрлэх үү?" хэмээн бичсэн цаас барин зогсож байжээ. Спортоос төрсөн хос 17 жил үерхсэн гэнэ.

  36 настай Мариа Маурис “Бид бие биедээ дэндүү хайртай. Одоо бид үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлнэ. Бид гэрлэх талаар ярьж байсан ч ийм зүйл болно гэж бодсонгүй” гэжээ. 

Дасгалжуулагч, дурлалт залуу Сауседо “Би түүнд хайртай. Тэр тулаандаа ялагдаад үнэхээр сэтгэлээр уначихсан байсан. Магадгүй энэ гэрлэх санал түүний минь сэтгэл санааг өргөсөн байх. Бид үргэлж л хамт байдаг. Сайн ч хамтрагчид. Бид хамтдаа байхдаа хөгжилтэй байдаг. Цаг ч хурдан өнгөрөх юм, гайхалтай” гэжээ.  Сүйт залуу Сауседо нь 51 настай. Тэрбээр сайн тамирчин байсан бөгөөд Аргентин улсаа төлөөлөн 1999 болон 2003 онуудын тулязуур сэлэмний ДАШТ-д оролцож байжээ. Зодог тайлж, дасгалжуулагч болсныхоо дараа тэрбээр 20 настай Мариа Мауристай учирсан гэв. Хосууд 2010 оны Парисын ДАШТ-ий үеэр гадуур кофе ууж явахдаа Сауседо анхны гэрлэх саналаа тавьсан боловч тамирчин бүсгүй тухайн үед залуу байсан учир татгалзсан хариу өгчээ.

 

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ