alim.mn | 2025.03.12
Өнөөдөр 3х3 багийн охид олимпын сүүлийн тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийнэ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын сүүлийн тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай 12:55 цагт хийнэ.

Улсаа төлөөлөн багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцож буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.

Хэсгийн шатанд хамгийн өндөр оноо авсан зургаан баг шөвгийн наймд шалгарч медалийн тоглолт хийх бөгөөд нэг болон хоёрдугаар байраар шалгарсан багууд шөвгийн дөрөвт шууд шалгарна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ