ХЯТАДЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНААС ХХЕГ-Т ЦЭРГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР АВТОМАШИН ӨГЛӨӨ
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Хил хамгаалах байгуулагад цэргийн буцалтгүй тусламж болгон автомашинуудыг хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээний үеэр Цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Янчао тэргүүтэй төлөөлөгчид Хил хамгаалах ерөнхий газарт зочилсон юм. Автомашинуудыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч, хоёр орны хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ