alim.mn | 2024.12.24
Адтай, одтой Жерри

“Эмоци” продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжав “Ододтой бүжиглэе” шоунд оролцож адтай, авъяаслаг бүжигчин, жүжигчин гэдгээрээ гайхуулсан. Жерри Увс Зүүнговь суманд төрсөн, 5 настайдаа хотод иржээ. Сэтгүүлч болохыг хүсдэг байсан ч УДЭТ-т “Парисын Дарь эхийн сүм” жүжгийг үзээд мэргэжлээ сонгосон аж. Жүжигчин Т.Бадамжав “Рекэт” кинонд тоглохын тулд нэг сарын дотор 10 кг таргалж, үсээ тайруулсан нь мэргэжилдээ хүндэтгэлтэй ханддагийн илрэл. Жерри  2015 онд СУИС-ийг төгсөн, тэр жилээсээ “Эмоци” продакшнд харъяалагдах болсон аж. Жерри 2019 онд хуримаа хийсэн, нэг хүүтэй.

Сүүлийн үед “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогчдын нэг. УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од Жерриг бахдаж, “Бүррррр нэг чөөгий шүү! Дуууус дуус!! ?” гэж сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Хүмүүс бүжгийн хамтрагч Жерри, Алтанхөлөг хоёрыг дотно байна гэж үзэгчид хардаж эхэлсэн. Үүнд Жерри “Анх Хосоотой учраад энэ хүнгүйгээр яаж амьдарч байсан юм бол гэж боддог байлаа. Гэтэл энэ бяцхан хайр гарч ирээд бид 2 энэ хөөрхөн хүнгүйгээр яаж амьдардаг байсан юм бол гэж боддог болсон шүү. Аз жаргалууд минь” гэж хариу барьжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ