alim.mn | 2024.12.24
МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр

МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр болж байна. Тэрбээр 1967 оны энэ өдөр төржээ. Жолооч аав, багш мэргэжилтэй ээжийн охин болон мэндэлсэн алаг нүдэн Одноо дөрвөн хүүхэдтэй айлын бага. Ээждээ эрх нэгэн. Тиймдээ ч одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдран, хацраа хонхойтол ээждээ эрхэлдэг гэдэг. 1989 онд УБИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэлдэйн театрт ажиллаж эхэлжээ. Хүүхэлдэйн театрт жил гаруй ажиллаад дараа нь УДЭТ-т иржээ. Театрт Жулеттад тоглон залуучуудын шүдний өвчин болж явсан. Одноо аавыгаа мэс засалд орж байхад тайзан дээр уйлаад л тоглож байсан гэдэг.  Театрт 10 жил ажиллаад дараа нь “Х Түц” продакшныг байгуулан, өнөөдрийг хүртэл ажиллаж яваа. Жүжиглэхийн сацуу хэд хэдэн кино найруулж чадварлаг найруулагч болохоо харуулсан.

Драмын театраас дөрвөн сартай жирэмсэн байхдаа хөөгдөж байсан тухайгаа “Намайг дөрвөн сартай жирэмсэн байхад театрын удирдлагууд Фестивальд явах гэж байхад жирэмсэлээ. Хүүхдээ авахуул гэхээр нь би “Урлаг миний толгойг түшихгүй. Миний хүүхэд түшнэ гэж хэлээд театраас халагдаж байлаа” гэж дурссан байдаг. Одноо том охин З.Номундарийнхаа аав Зоригтоос салаад арав гаруй жил ганц бие явсаны эцэст өөрөөсөө 14 насаар дүү Т.Бархүү хэмээх залуутай хамтран амьдарч Сүндари нэртэй хөөрхөн охинтой болсон билээ. Тэд 2017 онд МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр Т.Бархүү алмазан бөгж бэлэглэн сүй тавьсан. Тэд 14 насны зөрүүтэй ч 10 гаруй жил хамт амьдарч, Монголын сайхан хос, гэр бүлийн тоонд ордог.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ