Мисс, загвар өмсөгч С.Сарнай дуулах, жүжиглэх авъяастай, оёдол үйлэнд уран адтай бүсгүй. Мисс С.Сарнай хувцас загвар бүтээгч мэргэжлээ түшиглэн илүүтэй ажилладаг. Нөхөр нь Монголын сайн хөлбөмбөгчдийн нэг. Мөн загвар өмсөгч болохоор өөрийнхөө бүтээсээн бүтээгдэхүүнийг өөрсдөө өмсөн сурталчилдаг. Мөнх-Эрдэнэ, Сарнай хоёр хүү охин хоёртой. Одоо бага насны хүүхдийн хувцсыг хүү охин нь өмсөн сурталчилж, гэр бүлээрээ модель болжээ. Цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Гэсэн ч зарим нь бизнесээ өргөжүүлж чадаж байна. С.Сарнай нөхөртэйгөө хамт хотын төвд том салбар байгуулснаа зарлав. Мисс С.Сарнай “Бид хоёрт тохиож байгаа гоё мэдээгээ та бүгдтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Би 2015 онд СИТИ их сургуулийг хувцас загвар зохион бүтээгчээр төгсөөд төгссөн даруйдаа MÔNROZÉ брэндээ байгуулаад өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаад өдөр бүр талархаж явдаг. Энэ нь та бүгд маань миний хийж байгаа зүйлсийг үнэлж манайхаар байнга үйлчлүүлдэг та бүгдийн минь ач шүү дээ. 2015 оноос хойш дэлгүүр маань дандаа ганцхан салбартай байсаар ирсэн билээ. Хотын төвд дэлгүүртэй болох нь бид хоёрын мөрөөдөл байсаар ингээд өнөөдөр ганц салбараа дахин нүүлгэж УИД замын зүүн урд хуучин автобусны буудлын ард ирэхээр болсныг мэдэгдэхэд үнэхээр их баяртай байна. Яагаад бид хоёр гээд байгаагаа хэлье. Бид хоёр бүх зүйлээ дандаа хамт хийдэгийг мэдэх нь мэдэх байх. Болж өгвөл бүх зүйлээ өөрсдөө өөрийн гараар өөрсдийнхөө чадлаар хийхийг хичээдэг. Дэлгүүрийн засваруудаа ч өөрсдөө хийчихдэг юм аа. Манай хүн бас Компьютер график дизайнер мэргэжилтэй учраас миний baby одоо өөрөө зургаа авбал яасан бэ гээд одоо манай хүн өөрөө сураад өдөр бүр сайжраад зургаа өөрөө авдаг болсон. Энэ нь бид хоёрт ч бас амьдралд хэмнэлттэй болсон. Мөн манай нөхөр түрүү жилийн 10 сард хүүгийнхээ нэрний эхний “Төгс” нэрээр ТӨГС СОЛОНГОС ДААВУУ гэсэн өөрийн бөс барааны дэлгүүрээ нээгээд өөрөө ажиллуулаад бас материалын тал дээр суралцаад бас давгүй явж байгаа. Мөн фото зургаа MÔNROZÉ -ынхоо хувцасны салон дээр авдаг байсан. Бид хоёр юунд ингэтлээ баярлаад байна вэ гэхээр бид хоёр өөрсдийн ажиллуулдаг MÔNROZÉ дэлгүүр, хувцасны салон, Зургийн студи, ТӨГС бөс бараагаа нэгтгээд бүгдийг нь УИД-ийн зүүн урд ирж байгааг юм Ингээд бид хоёр нэг дор ажиллавал илүү их хүчтэй болж бие биедээ тус дэм болоод бүр их амжилтад хүрнээ хоёулаа гээд бие биедээ амлаад байж байнаа. Хичнээн урд урдынхаасаа өндөр түрээстэй корона, зээл гээд хэцүү цаг үед ийм газар орж байгаа ч хоёулаа бол алзахгүй ээ л гэсэн байгаа. Манай дэлгүүрүүд, салон, студи 8 сарын 1-нээс нэг дор нээгдэх тул та бүхэн ирж бид хоёрын дэлгүүрээр тав тухтай үйлчлүүлээрэй. Бид хоёрыг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэжээ.