alim.mn | 2024.12.24
"Ододтой бүжиглэе" шоунаас төрсөн хос хамтдаа амарч байна

Хөл хорионы өдрүүдэд “Ододтой бүжиглэе” шоу дэлгэцээр цацагдаж, нас насны хүмүүсийг зурагтын өмнө уяж чадсан. Энэ шоуны оролцогч ганц бие “ханхүү” жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг хамтрагч Т.Нандин-Эрдэнэтэй хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Үзэгчид ч сайхан хос болно гэж их дэмжиж байсан. Юутай ч Г.Дөлгөөн-Аюуш дараагийн шатанд үлдээвэл бид хос болно гэж хүртэл амлаж үзсэн. Харин хамтрагч Т.Нандин-Эрдэнэ дуугараагүй. Тэгвэл тус шоу өндөрлөх үеэр Т.Нандин-Эрдэнэ найз залуутай болсон нь тодорхой болсон юм. Нандиагийн найз залуу нь “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч мисс модель, жүжигчин Ц.Аззаяагийн бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал. Шинэхэн учирсан залуу хос хаа сайгүй хамт аялж, хүмүүсийн хайрладаг олны танил сайхан хосын тоог нэгээр нэмлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ