"Ирэх хаврын цэцэг"-ийн гол дүр ийм болжээ
Монголын кино дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол "Ирэх хаврын цэцэг" киноны Туулд тоглосон Б.Дэлгэрмаа хэмээх бүсгүй. "Ирэх хаврын цэцэг" кино 1986 онд дэлгэцнээ гарсан. Дэлгэцээр гарч үзэгчдийн хүртээл болоод 35 жил болж байна. Залуусын сэдэвтэй тус кинонд МУГЖ Ц.Төмөрхуягтай хамтран тоглосон хөөрхөн бүсгүйг хаана амьдарч байгаа бол гэж сонирхох хүмүүс байдаг. Б.Дэлгэрмаагийн талаар ямар нэгэн мэдээлэл хомс, бараг олддоггүй. Б.Дэлгэрмаа 120 мянгатын охин, тухайн үедээ 60 төгрөгийн хүүхэлдэй шиг хөөрхөн гэж хүүхдүүд ярилцдаг байжээ. "Ирэх хаврын цэцэг" эмийн сангийн ажилтан Туулын дүрийг бүтээсэн Б.Дэлгэрмаа 1990-ээд оны эхээр нөхрөөсөө салж Герман руу явжээ. Одоо Белгид амьдардаг, ийм нас тогтсон эмэгтэй болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...
2 жилийн өмнө
103.26.195.120
Одоо ч сайхан бүсгүй хэвээрээ байна
Төстэй мэдээ