Л.Отгонбаатар: Медаль авна гэж зорьж дөрвөн жил бэлдсэн ч ялагдлаа, итгэл алдсанд уучлаарай
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглосон Л.Отгонбаатар шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчикт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Тэрээр барилдааны дараа "Хоёр дахь удаагаа олимпод оролцоод медаль авна гэж зорьж бэлдсэн. Дөрвөн жил бэлдсэн ч ялагдлаа. Цар тахал бүгдэд л нөлөөлж буй. Хожих боломжтой байсан. Яг л өөрийн тактикийн дагуу барилдаж байгаад оноогоор уначихлаа. Харамсалтай юм боллоо.
Намайг олимпоос медаль авна гэж олон хүн дэмжиж байсан. Тэднийхээ итгэлийг талаар болголоо. Маш их харамсалтай байна. Намайг үргэлж дэмждэг багш нар, хамт олондоо баярлалаа. Итгэлийг нь алдсанд уучлаарай" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ