alim.mn | 2024.12.22
МУГТ О.Насанбурмаа Чөлөөт бөхийн холбооны булхайг дэлгэж эхлэв

Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдыг сорил хийлгүй, эрх авсан бөхчүүдийг шууд сонгосон нь багагүй шүүмжлэ л дагуулж байна. ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа МЧБХ-ны шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, Чөлөөт бөхийн холбоонд болж байсан булхайг дэлгэж эхлэв.

Тэрээр “Би 2012 онд хэл ээ хазаад л уйлаад л чимээгүй өнгөрч байсан шүү!!!

Эрх мэдэл,албан тушаалтай зарим нэг хүмүүс нь хэл ам гаргаж болохгүй,сонин сэтгүүлд ярилцлага өгч болохгүй хэрвээ асуудал гаргавал Чамайг ахиж барилдуулахгүй,Хэний хүчинд Гавьяат болсоноо санаарай гээд дарамтлаа д е л өнгөрч байсаныг чинь одоо хүртэл мартаагүй л байгаа.

Яахав тэр үед учраа мэдэхгүй жоохон байсаан.Гэхдээ үнэнийг хэлэхэд, Уучлаарай ахаа би өөрийнхөө хүчээр Дэлхийгээс 2медаль авч намайг төр засгаас үнэлэж байсан юм шүү..!!!

Аа тийм хэдэн юм нэмээд хэлчие

Чөлөөт бөхийн эрхэм ахлах танаа:

Та 2-3жилийн өмнөөс сонин болгон дээр ярилцлага өгөөд л цугларалт болгон дээр хэн сайн байгааг нь явуулна гээд яриад байсан юу болов? Мартчихсан уу? эсвэл хоолтойгооо холиод идчихсэн үү? бид нарын цаг завыг дэмий үрж,бусдад худлаа итгэл найдвар төрүүлээд дараа нь ингэж матарлах чинь таньд тийм таатай байна уу?
Та нар 4 жилийн циклээр тамирчидаа бэлдэж байгаа бол хэн нэгний гар хөл болж өөрийн гэсэн эрх мэдэл толгойгүй юм шиг аашлаж, үг дайж хүүхдүүдийн хооронд хов зөөж,нэгийг нь бусдадаа муулж,хагаралдуу л жи,муудалцуу л ж байхаар бүх зүйлээ тодорхой болгоцон байсан бол ямар ч тамирчин хэл ам гаргахгүй л байлаа.

Та нар шиг ямар ч эв түнжингүй,дотроо хагаралтай,Эр хүний жудаггүй,ноён нуруугүй,овилгогүй,шийдэмгий бус зангаас чинь болж олон тамирчид хохирч байна.

Тэмцээн болгоны өмнө өөрчиллөгддөг,ноёны бөхдөө зориулж гаргадаг дүрэм журмандаа өөрчлөлт шинэчлэл хэзээ хийх юм бэ? Яадахдаа спортын тамирчид бид нар шударга баймаар байна.Тогтоол дүрэм журам чинь тодорхой байвал хэн маргаж хэл ам татлах юм бэ?

Жишээ нь:

1. Олимпд-эрхэн авсан тамирчин явах эсвэл тэмцээний өмнө сорил хийх (3 барилдаад 2түрүүлж хожсон нь явах)

2. Дэлхийд-улсын аварга болсон тамирчин явах (1-сард улсын аварга хийсэн бол 6 сар ахиад ч хийж болно)

3. Ази-д улсын аваргын 2 номер явах

4. Олон улсын тэмцээн 1 жингийн эхний 2-3 номер явах нтр гээд заалт ч юм уу дүрэм журам гаргаж болдоггүй юм уу?

Тэмцээн болгоны өмнө:

Хэл ам,хэрүүл тэмцэл,гомдол,бөөн юм болох юмаа.Төвөгтэй,бас хэцүүү санагддаггүй юм уу? Яаг яах гээд байгаа нь тодорхойгүй дүлэгнэсэн л хэдэн хүмүүс байх юмаа,Ярьж хэлж тохиролцож ойлголцож чадахгүй хэрэлдэцгээгээд л байх юм.

Та нар тэр журмаа сайн гаргаад дагаж мөрдөөд байвал тамирчин би хүртэл сэтгэл амар амьдралаа төлөвлөөд,бэлтгэлээ хиймээр байна!!!

Эцэст нь хэлэх 4 жилийн циклээр солигддог хорчин гаруудаас болж миний 8жил буюу 2 Олимпийн цикл хайран юм болж байна. Эрхэм та ажилаа авсанаасаа хойш4,5 жилийн хугацаанд манай эмэгтэй багтай нэг ч удаа хурал хийж ярилцаж,ойлголцож,байгаагүй.

Хамгийн захын жишээ нь: өөр дээрээ авчихая.

2018оны Дэлхийн аваргын финалд гарч барилдах гэж байхад та минь тээр цаана Facebook ээ ухаад л сууж харагдсан ийм сэтгэлгүй байж болохгүйээ,
Айлын хүүхдүүдийг алаг үзэж байхаар,Ажилаа олигтойхон шиг хийлдээ!!! Миний Дэлхийгээс авсан 4дэхь медаль маань таны ажилын дүн болоод л явсан байх, Чөлөөт бөхөөр 18 жил барилдсан миний барилдааныг ч мэдэхгүй,дэвжээний хажуудах хамт олноосоо насанбурмаа ямар мэх хийдэг юм бээ гээд асуугаад л гүйж байхаар яадахдаа Youtube.s ганц 2 бичлэг үзэлдээ!!!

Дээдчүүл та нар суудлаа олохгүй болохоор доодчууд бид нар гүйдлээ яаж олох бэ дээ!
Одоо тэр ар,өврийн хаалгаар нүдээ аниад хүн чихдэгээ болиорой!!!

Адилхан нэг нь уйлаад үлдэхээр сэтгэл өвдөх юм.

Зарим нэг над мэтийн хүмүүс насаараа гомдож,хохироод байна!!!

Дараагын 4т арай дээр жудагтай, зангарагтай хүмүүс гараасай билээдээ Бурхан минь” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
66.181.187.191
Yag heniig heleed bgaan ner ustai ni todorhoibich
Зочин
3 жилийн өмнө
122.201.21.184
Чи ч ялгаагүй ид гялалзаж явсан Орхоныг ч цусгүй "алсан" шүү. Адилхан тамирчин байж өөдгүй новш гэдгээ олонд ил харуулсан !!! Чам шиг юмнууд сайхан спортыг бусдын гар хөл болж өөрийн увайгүй үйлдлээрээ олны жигшил төрүүлж байгаа юм шдэ.
Төстэй мэдээ