alim.mn | 2024.12.24
Скарлетт Йоханссон Диснейг шүүхэд өгчээ

 Скарлет Йоханссон Дисней кино компанийг шүүхэд өгчээ. Холливудын од бүсгүй шинээр гарч буй киноныхоо тасалбарын борлуулалтаас цалингийнхаа тодорхой хувийг босгож авах нөхцөлтэй гэрээг Марвелтай хийсэн байжээ. Гэвч Диснейгийнхэн нөгөө шинэ киног нь өөрийнхөө стримийн үйлчилгээнд нээлт хийсэн долоо хоногт тавьж орхисон гэнэ. Энэ нь Скарлет Йоханссоныг уурлуулсан тул шүүх дээр учраа ололцъё хэмээн шүүхэд өгчээ. Хоёр талбарт зэрэг нээлт хийнэ гэдгийг олж мэдсэн даруйд Скарлет Йоханссоны менжер өмгөөлөгч, хуулийн баг Диснейтэй гэрээгээ ахин хэлэлцэхээр дуудсан боловчиг нөхөд тоогоогүй өнгөрчихсөн бололтой. Үүнээс болж Скарлетт Йоханссон 50 сая орчим долларын алдагдал хүлээж болзошгүй байгаа аж.

Диснейн хэвлэлийн төлөөлөгч хатагтай Йоханссоны нэхэмжлэл ямар ч ач холбогдолгүй бөгөөд "Ковид-19 тахлын дэлхийн хэмжээнд гарсан аймшигтай, удаан хугацааны үр нөлөөг үл тоомсорлож байгаа нь ялангуяа гунигтай, зовлонтой байна" гэжээ. Тус компани "Хатагтай Йоханссоны гэрээг бүрэн дагаж мөрдсөн бөгөөд үүнээс гадна Дисней+ дээр Хар Бэлэвсэн эмэгтэйг Premier Access-тэй гаргасан нь өнөөг хүртэл авсан 20 сая долларынхаа дээр нэмэлт нөхөн олговор авах чадварыг нь эрс нэмэгдүүлсэн" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ