Ангууч гэж алдаршсан Б.Баттөр гэж залуу бий. Тэр бол жинхэнэ сошиал орчноос төрсөн од. Инстаграмд гэхэд 362 мянган дагагчтай. Энэ бол Батмаа, "З7 дугаар точка" киноны од Ц.Номин зэрэг сайхан бүсгүйчүүдээс даруй 3 дахин их дагагчтай гэсэн үг. Эрэгтэй хүн, залуусыг ингэж олноороо дагах нь үнэхээр их анхаарал, сонирхлыг нь татдаг гэсэн үг. Ангууч холимог тулааны тамирчин, аварга болж байсан. Мөн сайн үйлсийн аянд оройлон оролцдог. Ангууч Ододтой бүжиглэе шоунд орсноор түүний бүжиглэх ур чадварыг хүмүүс гайхсан. Ямартаа л Монголын толгой баяны гэргий тэргүүтэй олон эмэгтэйчүүд Ангуучийг дэмжиж байгаагаа зарлаж суух вэ. Ангууч тэмцээнд түрүүлсэн шагнал болох 50 сая төгрөгөө сайн үйлсийн аянд зарцуулсан юм. Ангууч саяхан 28 нас хүрлээ. Төрсөн өдрөөрөө найз бүсгүй Номинтой хамт байгаа зургаа дагагчиддаа сонирхууллаа. 360 гаруй мянган дагагчиддаа найз бүсгүйгээ харуулна гэдэг аав ээждээ, гэр бүлдээ танилцуулснаас дутуугүй ач холбогдолтой зүйл.