alim.mn | 2025.01.05
1986 онд Хөвсгөл нууранд живсэн усан онгоцыг Н.Уртнасан сайд 2 тэрбумаар цэвэрлэх нь зөв үү?    

БОАЖ-ын сайд Н.Уртнасан гэдэг эмэгтэй гэнэт сайд болж, иргэд байтугай нэг намын НАМЭХ-ны эмэгтэйчүүд энэ мэдээг сонсоод аягатай цайгаа алдаж асгасан гэж шоолох. Үнэхээр тохиолдлын гэмээр сайд болж тодорсон. БОАЖ-ын сайд эмэгтэй хүн болохоор тэр үү, гэр орноо цэвэрлэхдээ сайн бололтой. Отгонтэнгэрийн төрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны ажилчдаар Улаагчны хай нуур орчмын хог цэвэрлүүлж, 10 тонн орчим хог гарлаа гэж мэдээ цацлаа.

Өчигдөр Горхи Тэрэлжийн амралтын цогцолбор газар очжээ. Нийслэлчүүдийн хамгийн ихээр зорьдог амралт, аялал зугаалгын бүс болох Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газрын хогийг цэвэрлүүлжээ. Энэ тухай “Өнгөрсөн жилийн баяр наадмын амралтын 7 хоногт нийт 40 тонн хогийг байгаль хамгаалагчид цэвэрлэсэн бол энэ жил 15 тонн хогийг цуглуулан зориулалтын цэгт хүргэсэн байна” хэмээн БОАЖЯ-ны сайтаар бахдалтай цацлаа.

Ингээд сэтгүүлч сайд Н.Уртнасан дараагийн ажилдаа ханцуй шамлан орлоо. Энэ нь Хөвсгөл нуурын гүнээс 1986 онд живсэн  усан онгоцыг татан гаргах ажил. Өвөл хөлдөхөөс өмнө гаргаж авахаар төлөвлөжээ. Энэ ажилд 2 тэрбум төгрөг зарцуулах аж. Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 12-16 метрийн гүнд, эргээс 30 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэнэ. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллах юм байна.

Хөл хорионы өдрүүдэд “Ододтой бүжиглэе” шоу дэлгэцээр цацагдаж, нас насны хүмүүсийг зурагтын өмнө уяж чадсан. Энэ шоуны оролцогч ганц бие “ханхүү” жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг хамтрагч Т.Нандин-Эрдэнэ нар хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Үзэгчид ч сайхан хос болно гэж их дэмжиж байсан билээ. Юутай ч Г.Дөлгөөн-Аюуш дараагийн шатанд үлдээвэл бид хлс болно гэж хүртэл амлаж үзсэн. Харин хамтрагч Т.Нандин-Эрдэнэ дуугараагүй. Харин шоу дуусах үеэр Т.Нандин-Эрдэнэ найз залуутай болсон нь тодорхой болсон юм. Нандиагийн найз залуу нь “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч мисс модель, жүжигчин Ц.Аззаяагийн бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал. Шинэхэн учирсан залуу хос хаа сайгүй хамт аялж, хүмүүсийн хайрладаг олны танил сайхан хосын тоог нэгээр нэмлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.48
Тэрнийг гаргахгүй бол короно зогсохгүй гэсэн юм болов уу?
Төстэй мэдээ