alim.mn | 2024.12.22
С.Ариунбямбын охин жүжигчин боллоо

Монголд ийм гоё жүжигчин охин мэндлэхээр дуншиж байна. Энэ бол жүжигчин С.Ариунбямбын охин.  Авъяаслаг жүжигчний охин 2018 онд урт үстэй бүсгүй шалгаруулах улсын уралдлаанд амжилттай оролцож байсан. Өвөө нь Дундговь аймгийн театрт насаараа ажилласан МУГЖ Сүхээгийн хүү. Ийнхүү нэг гэр бүлээс гурван үеийн удам дамжсан жүжигчин төрөх нь ээ. Бидний хамгийн сайн танил нь С.Ариунбямба. Энэ үеийн жүжигчид дотроо хамгийн дотортой жүжигчин. Түүнийг эсрэг дүрийн баатар гэлцдэг. “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма” зэрэг олон кинонд тоглосон. Мөн УДЭТ-т ажиллан 60 гаруй жүжигт дүр бүтээсэн юм.

 С.Ариунбямба “Жүжигчид ажлын найман цагт л уран бүтээлээ бодож, ажиллана гэж байхгүй. Үргэлж л нөгөө дүр нь бодогдоостой. Боссон ч, суусан ч, идсэн ч, уусан ч бодогдоно. Шөнө зүүдэлнэ” гэсэн нь үнэхээр “ясны” жүжигчин болохыг харуулна. Ингэж сэтгэл шингээн тоглосон дүрүүд нь амьд шүншигтэй болох нь аргагүй. Жүжигчин С.Ариунбямба Хятад Хонконгийн кино зах зээлд хөл тавьж,  “The Longest Day in Chang’an кинонд тэрбээр түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд тоглосон. Угаас  эх орондоо байхдаа ч эсрэг дүрд шилэгддэг байсан С.Ариунбямба ч энэ киноны эсрэг талын гол дүрд уригджээ.  Хятадын сувгуудаар цацагдаж эхэлсэн The Longest Day in Chang'an буюу монголчилбол “Чанг Ан-д болсон 24 цаг” хэмээх түүхэн цуврал кино өнөөдрийг хүртэл Хятадын киноны “топ 10”-ийг тэргүүлсээр байна. Уг киноны үйл явдал Тан улсын үеийн нийслэл Чанг Ан-д өрнөх бөгөөд Түрэгийн цэргүүдийн бослогыг дарахаар зэхэж байгаагаар эхэлдэг. Тангуд Түрэгүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон сайн дурын шилдэг 50 түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд жүжигчин С.Ариунбямба тоглосон юм. Энэ нь хоёрдугаар гол дүр буюу эсрэг талын гол дүр. Энэ кино Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн олон орон, Америкт хүртэл гараад байгаа. Энэ бол Монгол жүжигчний хувьд том амжилт. Жүжигчин С.Ариунбямбын аав МУГЖ Ч.Сүхээ. Дундговь аймагт жүжигчин, найруулагч даргаар удаан ажилласан Гавьяат жүжигчин аавынхаа авъяасыг өвлөж, С.Ариунбямба сайн жүжигчин болсон гэж урлагийн томчууд үнэлэх юм билээ. Одоо охиных нь тоглолтыг харах цаг ирлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ