Яг одоо 2020 оны SAG Awards буюу Screen Actors Guild Awards ёслол Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж байгаа. Хэдхэн хормын өмнө жүжигчин Женнифер Энистон "The Morning Show" цувралаараа "Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртжээ. Хачирхалтай нь түүнээс хэдхэн мөчийн өмнө түүний экс нөхөр, жүжигчин Брэд Питт "Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон юм. Жүжигчин Брэд Питт, Женнифир Анистон хоёр долоон жилийн турш хамт амьдарч байсан, одоо ч тэднийг эргэн нийлээсэй гэсэн фэнүүд нь олон байдаг. Юутай ч Женнифер Энистоныг тайзан дээр шагналаа гардан авах үед Брэд Питт ёслолын танхимд байгаагүй ч өөр өрөөнд түүнийг тайзан дээр үг хэлэхийг дэлгэцээр маш анхааралтай үзэж байсныг баримтжуулан авсан бичлэг интернэтээр тарж байна.
Тэд ёслолын тайзны ард бие биетэйгээ тааралдан хоорондоо маш дотно харилцаж байгаа сонирхолтой мөчийг гэрэл зурагчид дурандаа буулган авсан бөгөөд эдгээр зургууд яг одоо цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа юм. Алтан Бөмбөрцөг 2020 шагнал гардуулах ёслолын үеэр Брэд Питт, Женнифер Энистоныг "Миний сайн найз" гэж хэлж байсан юм.