alim.mn | 2024.12.22
Хэнтийд атгасан гарын чинээ мөндөр оржээ

Хэнтий аймгийн Биндэр сумаас 15-20 км хойт зүгт байдаг Дарьт гэдэг газарт өчигдөр /2021.8.7/ атгасан гар шиг хэмжээтэй мөндөр оржээ. Энэ талаар Биндэр сумынхан “Сумын төвөөс хойш 10-20 км зайд байрлах Дарьт гэдэг газар мөн Ширээт гэдэг газарт хүний атгасан гар шиг хэмжээтэй мөндөр орсон. Бороо орж байгаад ойролцоогоор 10 минут орчим хугацаанд мөндөр орсон” гэж цахимд бичиж байна. Айл өрхүүдийн байшингийн дээвэр хууларч, машины цонх нь хагарсан. Олон нийтийн сүлжээнд тавигдсан зургаас харвал мөндөр жижиг аяга шиг хэмжээтэй бөгөөд айлуудын цонх, машины шил зэргийг хагалсан дүр зураг харагдаж байна. Хүний эрүүл мэндэд ч аюул учруулахаар том байжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ