alim.mn | 2024.12.29
Ж.Сандагсүрэн СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яригдаж байна

МАН-ынхан санал хураахаар ярсхийтэл 100 хувь гараа өргөж байгаа ч дотооддоо тусдаа ханлиг улс шиг намтай ганц нэг дүүрэг бий. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэг аварга Д.Сумъяабазарын атганд ороод удлаа. МАХН-ыг Улсын дээд шүүхээр татан буулгаж, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсон. Гэвч Хотын дарга Д.Сумъяабазар эсэргүүцэж байна. Д.Сумъяабазарыг сөрж, МАН-ын генсек, Шадар сайд С.Амарсайхан хоёр нийлээд ч хүч хүрэхгүй байхад, юун нэг тойрог салгах... Тиймээс МАН-аас Сонгинохайрхан дүүргийг нөхөн сонгуульд Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэхээр Д.Сумъяабазар толгой мэдэн шийдэж зүтгүүлж байгаа сурагтай. Тэгээд Сумъяабазар, Сандагсүрэн хоёр "сиамын ихэр" шиг ойрхон улс гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ