Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амралтын өдрөөр Сутай хайрхан уулын тахилгад оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амралтын өдрөөр Сутай хайрхан уулын тахилгад оролцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч шарга морь сэтэрлэн үлдээжээ.
Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хамаарах хайрхан юм. Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон. 2000 онд Сутай хайрханд уулчин авирч энэ өндрийг тогтоосон. Араараа хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өвөрт байх нэг бага шиг өндөрлөг дээр эрт үеэс тахиж ирсэн Их овоо бий. 2007 оны 7-р сарын 26-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон бөгөөд 2008, 2012, 2016 онуудад үйлджээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ