alim.mn | 2024.12.22
Сайед Моллай 1.5 сая долларын хөрөнгөтэй

Ираны жүдо бөх Саиед Моллай Токио 2020 олимпод Монголын далбаан дор барилдаж, олимпийн мөнгөн медаль хүртсэн. Ираны бөх Моллай 2019 оны 12 дугаар сард Монголын иргэншил авсан. Харин 2020 оны гуравдугаар сарын эхээр Олон Улсын Олимпийн Хороо Монгол Улсын нэр дээр барилдах зөвшөөрөл олгосон юм. Моллайг олимпийн мөнгөн медаль авсанд монголчууд баярлан юу байдгаа барьж байгаа. Машин, мөнгө, мөнгөлсөн ташуур, хаш хөөрөг гэхчлэн монгол эрчүүдийн эдэлж хэрэглэдэг үнэт зүйл бүхнийг дэлгүүрүүд уралдан өгч байна. Мөнгө аяга, хадаг барьсан ээжүүд ч цөөнгүй. Тэгвэл жүдо бөхөөр жиндээ дэлхийд тэргүүлдэг Саиед Моллай хур хөрөнгөтэй хүн. Төрөлх Ирандаа ид барилдаж байх үед түүний хөрөнгийг 1:5 сая доллар гэж тооцоолж гаргажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ