alim.mn | 2024.12.23
"Сод Монгол" ХХК, "Эрдэнэт үйлдвэр"-т 85 тэрбум төгрөгийн шатахуун "шахжээ"

"Эрдэнэт үйлдвэр" 100 хувь Монгол Улсын мэдэлд очсон ч урагшгүй удирдлагуудын балгаар шахааны бизнес цэцэглэж байна. "Эрдэнэт үйлдвэр"-ээс зарласан томоохон тендерүүдийг Хятадын том компанийн нэрийг барьсан нөхөд авдаг болсон аж. Эрдэнэт үйлдвэрийн санхүү хариуцсан захирал Д.Үүрийнтуяа өмнө нь  "Сод Монгол групп" ХХК-ийн ШТС-ын эрхлэгчийн ажил хийж байжээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийн том дарга болоод "Сод Монгол групп" ХХК-тай 85,9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийжээ. Нэг литр шатахуунаа 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү үнэлэн "шахжээ".


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ