alim.mn | 2024.12.23
Налайхын "Хонгда" тоосгоны үйлдвэрийн хятад эзнийг зодож 6 сая төгрөгийг нь дээрэмджээ
БНХАУ-ын иргэн Лю Жин Шан нь 2013 онд Монголд ирж тоосгоны үйлдвэр байгуулжээ. Үйлдвэр нь ажиллагаа сайтай, өдөрт хэдэн мянгаар нь тоосго борлуулдаг, худалдан авагчид нь бараг үүрээр ирж дараалалд зогсдог гэнэ.Хятад захирал үйлдвэрийнхээ хоёр давхар тоосгон байрны дээд давхарт амьдардаг, доод давхрыг нь офисын зориулалтаар ашигладаг. Шөнө дээд давхартаа ганцаараа унтдаг гэнэ. Унтаж байхад нь хаалга цохин эрэгтэй хүн "миний толгой өвдөөд байна эм байна уу" гэжээ. Хаалгаа онгойлготол гурван монгол залуу дайран орж ирж нэг нь шууд багалзуурдан авчээ. Нүүрэндээ цохиулаад арагшаа унасан гэнэ. Толгойдоо олон цохиулсан тул ухаан алджээ. Ухаан ороод орчуулагч өвөрмонгол Цагаанаад болсон явдлыг утасдаж хэлжээ. Тэр нь монгол талын захирал Сарантуяад дуулгасан байна. Цагдаа ирэхэд мөнгө хадгалдаг өрөөг нь ширээн дээр ил байсан түлхүүрээр онгойлгож ороод байсан мөнгийг нь хаман оджээ. Нийтдээ 6 сая төгрөг алдсан гэж хятад захирал мэдүүлсэн. Хяналтын камерийн бичлэг шалгахад дээрэмчдийн нэг нь өмнө нь ажиллаж байгаад халагдсан Э гэдэг залуу мөн болохыг хятад, монгол хоёр захирал шууд таньжээ. Мөн үйлдвэрийн офисын байрнаас гурван эрэгтэй хүн гарч зугтаахыг тоосго авахаар хашааны гадна машиндаа хүлээж суусан хүмүүс ч гарчээ. Өмнө нь ажиллаж байсан Э-г нормоо биелүүлээгүй, архи уусан гээд хятад захирал ажлаас нь халсан аж. Халагдах үеэр тэр хоёр хэрэлдсэн байна. Цалингаа хасуулаад 100 мянган төгрөг авсан Э нь "энэ муу хятад намайг шулаад байна, болохгүй бол зодож байгаад цалингаа авна даа" хэмээн ажилчдад ярьж байжээ. Түүнтэй хамт Санжаа, Өлзий нар нь дээрэм хийсэн. Тэд нийтдээ 700 мянган төгрөг авсан хэмээн мэдүүлсэн. Дээрэмдсэн мөнгөөрөө архи уугаад дуусгажээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ