alim.mn | 2025.06.09
Маршалын гүүрний ойролцоо голд сэлж байсан иргэн могойд хатгуулж нас баржээ

Туул голд сэлж байсан иргэн өнгөрөгч тав дахь өдөр /2021.08.06/ хортой могойд хатгуулж нас баржээ. ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний орчимд усанд сэлж байгаад хортой могойд хатгуулсан иргэн могойд хатгуулсанаа тухайн үедээ мэдээгүй. Харин рөөсөн гар нь хавдаж улмаар ГССҮТ-д хүргэгдсэн боловч хатгуулсан гарыг нь тайрахаас өөр сонголт үлдээгүй байна. Хор бүх биеэр нь тархсан байсан учир тэрээр хордлогыг даалгүй нас баржээ. 

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад ГССҮТ-ийн гар сарвууны тасгаас /2021.08.06/ өдөр 19:27 минутад могойд хатгуулсан иргэн нас барсан гэдэг дуудлага ирсэн. Амь хохирогч 40 настай "Б" нь энэ сарын 02-ны өдөр зүүн гарын шуу хэсгээр могойд хатгуулж, ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд уг хэргийг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Богд уулнаас сүүлийн үед хортой могой бууж, хотын орчимд үзэгдэх болсон тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ