Жастин Бибер дуучин Селена Гомезтой удаан хугацаанд үерхэж, салж нийлж явсаар хэдэн жилийг үдсэн. Харин Жастин Бибер Хейли Болдуйнтай учирснаар Селена Гомезоос бүрмөсөн харилцаагаа тасалсан билээ. Тэд 2018 оны 9 дүгээр сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан. Хуримын ёслолд нийт 154 зочин уригдсан бөгөөд Кендалл ба Кайли Женнер, Кэти Перри, Жейден Смит, Жоан Смоллс зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн юм. Модель Хейли Болдуин-Бибер эхэндээ Жастин Бибертэй зөвхөн найз нөхдийн шинж чанартай байсныг онцолсон байна. “Бидний хооронд ямар нэгэн романтик харилцаа үүсэхээс өмнө бид удаан хугацааны турш найзууд байсан. Гэхдээ бид ирээдүйд юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг байсан бөгөөд хоёулаа залуу насандаа гэрлэж, залуу гэр бүл зохиохийг хүсэн амьдралаа төлөвлөж байсан. Гэхдээ энэ бүхэн хамтдаа баймаар байгаагаа ухаарахаас ч өмнө мэддэг байсан зүйл” гэжээ. Хейли “Би 21 настайдаа гэрлэсэн. Би гэрлэхэд маш залуухан байсан. Үүнийг одоо чангаар хэлэхэд галзуурсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ Жастин шиг, над шиг хүмүүст энэ огт өөр асуудал. Бид хоёул өөрсдийн насандаа их зүйл үзэж, юу хүсэж байгаагаа мэдэх хэмжээнд хангалттай амьдрал туулсан гэж боддог” гэж ярилцлага өгч байсан.
Жастин Бибер, Хейли Бибер хоёрын дунд “Эхний жилийн хямрал” тохиосон ч одоо тэдний харилцаа эргээд хэвийн болсон гэнэ. Тэдэнд карантин болон сэтгэл зүйчийн тусламж маш их тусалсан хэмээн Хейли ярьжээ.
Хейли Бибер “Мэдээж бидний хооронд маргаан үүсдэг. Учир нь би түүнд маш их хайртай. Би үүрд түүнтэй хамт баймаар байна” гэж онцолсон байна.