alim.mn | 2025.01.05
Ж.Бат-Эрдэнэ гишүүний эхнэр Чойжин ламын сүмийн 100 жилийн түүхт хөх тоосгыг сольж, Зайсангийн баячуудад камен зуух болгосон уу?

Булган аймгийнхныг “Будлиантай, будаан дээрээ зодолддог” хэмээн егөөддөг. Хатуу ч гэсэн үнэний хувь бий нь Н.Түвшинбаяр аваргын зодоон, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ сонгуулийн компанит ажил, одоогийн асуудлаас харагдана.   

Булган аймгаас хоёр ч удаа сонгогдож буй гишүүн Ж.Бат-Эрдэнийн аав Б.Жадамба нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цагаан арал гэж газар төрж өссөн, ээж нь ч бас тэс өөр аймгийнх гэх ховын үг явах юм билээ.

 Сүнээтэй сүрхий дотно сүжирч авахуулсан зураг нь ил болж сонгуулийн үеэр нэлээд сандаргасан. Мөн анхны эхнэр нь солонгос бүсгүй байсан, дундаасаа охинтой гэдгээ өөр ярьсан удаатай. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн одоогийн эхнэр Д.Отгонсүрэн хэмээх бүсгүй байдаг. Цагтаа бүжигчин явсан болохоор хөнгөн шингэн, уян налархай ч гэж жигтэйхэн.

Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан Д.Отгонсүрэн эхнэрээ эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж, нэгэн цагт БСШУЯ-ыг толгойлж байсан Ё.Отгонбаяр найзыгаа лоббидсоор Чойжин ламын музейн захирал Пүрэвтогтохыг ажлаас нь халж, эхнэрээ оронд нь захирал болгосон гэлцдэг. Зарим нь Ж.Бат-Эрдэнэд ингэж “үйлчилж” явсан Ё.Отгонбаяр 2016 оны сонгуульд Ж.Бат-Эрдэнэд тойргоо булаалгасан гэж шивэр авир ярих юм билээ. Нөхрийнхөө дэмжлэгээр музейн захирал болсон бүжигчин Д.Отгонсүрэн 2013 онд Чойжин ламын сүмийн хөх тоосгоор барьсан шавар хэрмийг нурааж, хөх тоосгонуудыг чанарт муутай улаан тоосгоор солих зэргээр жинхэнэ бужигнуулж эхэлсэн гэдэг.

Зурагнаас харахад ч хөх тоосго нь улаан тоосгоноосоо илүү чанартай нь илт мэдэгдэнэ. Энэ хөх тоосго хаачсан бол гэж эд мэддэг хүмүүс өөр хоорондоо ярьдаг. Үнэлээд зарвал улаанаасаа ч илүү үнэ хүрэх эд гэдэг, тэр хөх тоосго... Музейг сэргээн засварлах ажлын тендерт ялж хөх тоосгон хэрмийг нураан улаан тоосгоор орлуулж барьсан “Сүлд-уул” ХХК-ийнхан нөгөө хөх тоосгонуудыг Зайсан, Гачууртын баячуудын хороололд ханын камен зуух болгож өгсөн гэдэг.

 Хөх тоосгон хэрэм бол түүхийн талаасаа тун их утга агуулгатай, ховор үзмэрийн тоонд оруулсан ч болохоор зүйл байжээ. Энэ хэрмийг барих үед Богд хаан сүүгээр шавар зуурч, цагаан сүүн гортиг татан хамгаалсан тул их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд ч нурааж чадаагүй.

    Ж.Бат-Эрдэнэ гишүүний эхнэр Дэлхийн музейн өдрөөр мотоцикль унасан, шивээстэй, буруу харуулсан загалмай бүхий туг мандуулсан залуусыг Чойжин ламын музейд авчран, үхлийг магтан дуулсан дуу дуулуулж, тус музейн ажилчдын нүдийг орой дээр нь гаргасан гэдэг. Уг нь Чойжин ламын музей бол Монгол дахь шарын шашны онцгой обьектуудын нэг. Энэ сүмийг зориулан босгосон Лувсанхайдав нь төрийн сахиус буулгадаг чойжин буюу шарын шашны бөө хүн байсан гэдэг. Тийм ч учраас энд христийн шашны загалмай авчрах, тэрийг магтан дуулж элдэв янзын тахилга хийх нь зүйд нийцмээргүй. Нэг арга хэмжээний үеэр Д.Отгонсүрэн хатагтай хохимойн зурагтай хар хувцас өмссөн нь гэрэл зурагт үлджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Maya
3 жилийн өмнө
103.212.117.70
Togluulvhih yumaa tuuh dursgalAA.ZA8LUUCH NAAD YUMAA
Төстэй мэдээ