alim.mn | 2024.12.24
ЕТГ-ын даргын бүс алт уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тахилгат Сутай хайрханы дуулиан одоо ч намжаагүй байна. Гурван нисдэг тэрэг, 500 шахам үнэтэй Ланд 200, Лексус 570 гээд улсын дугаартай машин унасан дарга нар очсон гэнэ. Харин гурван нисдэг тэрэгний нэгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар нисэн очсон тухай яригдаж байна. Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Харин алтайчууд төдийгүй, монголчууд Я.Содбаатар даргын бүсийг алтан бүс, үгүй мөнгөн бүс гэж маргасаар үлдэж байна. Энэ бүс 250000 мянган ам.долларын үнэтэй гэж эд мэддэг улс шинжиж байна. Томчуудын найранд жаахан халчихаад “Энэ бүс Монголд ганцхан” гэж аархсан гэж хүртэл цуурч сууна. Тэгэхээр энэ бүс ямар их олны анхаарал татсан нь тодорхой. Жамухын алтан бүс гэдэг шиг удахгүй Содоо даргын алтан бүс гэж түүхэнд үлдэх шахах бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ