"Фантастик" продакшны "37 дугаар точка" олон ангит кино олон бүсгүй, залуусыг олны танил болгосон. Тэдний нэг нь залуу жүжигчин Д.Хулан. Тэрбээр Өнчин цагааны "Ганган" Тогосоо гэх хөөрхөн бүсгүйн дүрийг бүтээсэн. "Ганган" Тогосоо буюу Д.Хулан СУИС-д суралцдаг, найруулагч Н.Наранбаатарын гарын шавь. Тиймээс түүнд УДЭТ-ын үүд нээллтэй гэж үеийнхэн нь атаархдаг. Кинонд тоглож, олон ч залуусын зүрхийг шархлуулсан Хулан найз залуутай. Түүний найз залууг Түвшинтөгс гэдэг. Тэд хамтдаа СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцдаг. Найз залууг нь "Ганган" Тогосоогоос илүү царайлаг залуу байна гэлцдэг. Түвшинтөгс, Д.Хулан хоёр сургуулийнхаа сайхан хос төдийгүй ирээдүйд урлагийн сйахан хос болох магадлалтай. Д.Хулан сургуулийнхаа шилдэг оюутан болж байсан. Д.Хулан одоогоор өөр кинонд тоглоогүй яваа. Анх ганган Тогосоод тоглоход нь найруулагч Б.Тамир “Дайны цэцэгс”, “Малина” зэрэг киног үз. Тэгээд дүрийнхээ чиг хандлагыг тодорхойл гэж хэлсэн. Зөвлөсөн кинонуудыг нь үзээд миний дүр ийм дүр юм байна гэсэн ойлголттой болж, өөртэйгөө ажилласан” хэмээжээ.