alim.mn | 2024.12.22
МУГЖ Н.Чулуунхүү агсны охин Мөнхжаргал аавынхаа 49 хоногт зориулан ном бүтээжээ

МУГЖ Н.Чулуунхүү агсан өнгөрсөн 6 дугаар сард таалал төгссөн. МУГЖ эрхмийг бурхны орныг зориход хэн хүнгүй эмгэнэж, тэр тусмаа дуучид “Том ах” гэж хүндэтгэдэг Гавьяатыг дурсан сэтгэлийн зулын өргөж, сайхан үгэн суваргаар үдсэн. Юутай ч МУГЖ Н.Чулуунхүү агсны хань бурхан болоочийн 21 хоногигй тохиолдуулан Адууны асрамжийн газраас хоёр адуу худалдан авч, араас нь буян хийсэн. МУГЖ агсны 49 хоног маргааш болох нь. Эмэгтэй сайн хөгжмийн зохиолчдын нэг Мөнхжаргал нь аавынхаа 49 хоногт зориулан ном бүтээжээ. Энэ номын нээлт маргааш 12 цагт Интерном их дэлгүүрийн их танхимд болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.48
Сайхан дуучин ховорхон хоолой монгол түмний минь сэтгэлд мөнхөрсөн сайхан дуучин байсансан монгол түмэн нь мартах учиргүй үүнээс хойш амьд сайхан хоолойг нь сонсохгүй ч аялан дуулсан дууны бичлэг нь цаг үргэлж цангинсаар л байх болноо мартах учиргүй дуучин тэнгэрийн орондоо амар амаглан нойрсогдоо ум ма ни бод ни хум
Төстэй мэдээ