alim.mn | 2025.01.05
Хэнтийн нөхөн сонгуульд 9 нам, 1 эвсэл нэр дэвшүүлэхээр боллоо
Хэнтийн 35709 сонгогч 9 нам, 1 эвслийн нэр дэвшигчээс
хэнийг ялуулахаа X.10-нд шийднэ 
Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт X.10-нд болох УИХ-ын Нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй улстөрийн нам, эвслүүдийн нэрс өчигдөр эцэслэн тодорлоо. Хойшид нэг ч нам, эвсэл нэмэгдэж Нөхөн сонгуульд оролцох боломжгүй болж байна. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн
• Монгол Ардын Нам,
• Ардчилсан Нам,
• Үнэн ба зөв нам,
• Иргэдийн нэгдсэн эвсэл нам,
• Дэлхийн монголчууд нам,
• Гэр хороолол хөгжлийн нам,
• Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
• Ард түмний олонхийн засаглал нам,
• Иргэний зориг ногоон нам,
• “Зөв хүн электорат” эвсэл нь
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д (Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ) заасны дагуу Үндэсний Аудитын газарт Мөрийн хөтөлбөр, Хандивын тайлангаа дүгнэлт гаргуулахаар тогтоосон хугацаа буюу VIII.10-наас өмнө өгсөн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъябазар  Хотын даргын алба хашна гэж УИХ-ын гишүүнээсээ татгалзсан учраас УИХ-ын 28-р тойрогт, Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон учраас УИХ-ын 18-р тойрогт Нөхөн сонгууль болно. 
Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний орон гарсан суудлын төлөөх Нөхөн сонгуульд хэнийг ялагчаар тодруулахыг Хэнтий аймгийн 35709 сонгогч шийднэ. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ