Жүжигчин Т.Билэгжаргал өршөөлөөр суллагджээ
Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр шүүхээс хоёр жил, найман сар, 10 хоногийн хорих ял сонссон жүжигчин Т.Билэгжаргал Өршөөлийн хуулиар суллагджээ. Өнгөрсөн жил мансуурсан үедээ Т.Билэгжаргал өөрийнхөө төрсөн ээжийгээ зодож буй бичлэг олон нийтэд ил болж, ихээхэн дуулиан тарьж байсан юм. Т.Билэгжаргал өмнө нь 2016 онд мансууруулах төрлийн мөс гэх нэршилтэй бодисыг хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдсон. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулж байсан юм. Сая Өршөөлийн хуульд хамрагдан эрх чөлөөтэй болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ