alim.mn | 2025.06.09
Нүүрс угаах үйлдвэрийн ажилчин хиймэл нууранд живжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /2021.8.10/ 16:55 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18:23 цагт очиход “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөөдөр /2021.8.11/ 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явсан байна.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.8.11/ өдрийн 05:00 цагт ОБЕГ-т өгсөн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км зам туулан 05:22 цагт очиход тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б /53 настай, эрэгтэй/ нь Туул голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ